Sunday, December 13, 2015

Англи хэлний хичээлээ идэвхитэй, сонирхолтой аргаар заахыг хүсэж буй оюутан, багш нарт зориулав.

2012-12-22 23:32
Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй бол юу ч сураагүйтэй адил.        / Жу Си/


    Бид 21-р зуунд амьдарч энэ үеийн ач, тусыг алхам тутамдаа мэдэрч шинэ шинэ зүйлтэй учирч байна. Технологийн шинэ дэвшилтийн нөлөөллөөр интернэтээр хүссэн зүйлээ сурч, мэдэх бүрэн боломж бидэнд байна. Ялангуяа Англи хэлийг сурах нь илүү амар болж байна.
Англи хэлийг уламжлалт аргаар заахаас гадна  цахим ертөнцийг ашиглан хичээлээ илүү идэвхитэй, сонирхолтой аргаар заахыг хүсдэг багш нарт зориулан дараах сайтыг танилцуулж байна. Энэхүү сайт нь англи хэлнийг судлан сурч буй оюутан залуус болон багш нарын туслагч байна гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү сайтаас багш хичээлээ заахдаа өөрийн хичээлдээ холбогдуулан тоглоомуудаас сонгох боломжтой.
www.toolsforeducators.com энэхүү сайт нь тоглоом,үгэн тоглоом, үгийн сүлжээ, Бинго, шинэ үг шалгах тоглоом, үг цээжлэх тоглоом, мөн номын хавчуурга, Дурсамж, өргөмжлөлийн загварууд хийх бэлэн загварууд байдаг бөгөөд багш дээрхи тоглоом загваруудыг ашиглан тоглоомоо боловсруулж  шууд хэвлэн хичээл, сургалтандаа бүрэн ашиглаж болдогоороо бусад сайтуудаас нилээн давуу талуудтай юм. Энэхүү сайт нь дотроо 9 булан, хэсгээс бүрднэ:
1. Tools for Educator                  2. Word Search                   3. Crossword                 4. Board Games               5. Bingo
6. Vocabulary                  7. Mazes            8. Spelling                9. Certificates
1. Tools for Educator:
 Энэхүү булан нь багшийн хичээл заахтай холбоотой анги болон онлайн хичээл, сургалтанд зориулсан программ шууд хэвлэх загвар, тоглоомууд байрлана. Суралцагчдад зориулсан ангид тарааж өгөх материал, зурагт хуудас зэргийг хийж, хэвлэх боломжтой. Энэхүү тоглоом, загварууд нь энгийн боловч гайхалтай маш олон зүйлсийг хийх боломжтой. Таны сурагчдад энэхүү тоглоом, загварууд таалагдана гэдэг итгэлтэй байна.
2. Word Search:
Энэхүү булан нь сургуулийн өмнөх, бага анги болон хэлний багшид зориулсан чөлөөтэй үг бүтээх, шинэ үг үүсгэх  боломжтой тоглоом загварууд байрлана. Энэхүү булангаас багш үг үүсгэхтэй холбоотой төрөл бүрийн тоглоомуудыг шууд хэвлэн хичээлдээ ашиглах боломжтой. Энэхүү буланд хичээлд заах сэдэвтэй холбоотой бүх төрлийн сэдэвүүд багтсан.
3. Crossword:

Энэ булан нь сургуулийн өмнөх нас, цэцэрлэг, бага анги болон англи хэлний багш нарт зориулсан үгийн сүлжээ бүтээх, мөн багш тухайн заах хичээлдээ холбогдуулан өөрөө сурагчдадаа үгийн сүлжээ хийх бүрэн боломжтой.  Багш үгийн сүлжээг хийхдээ үг эсвэл зураг оруулж бүтээх боломжтой.
4. Board Games:
Энэхүү булан нь чөлөөтэй самбаран тоглоом хийх, хийсэн тоглоомоо  хэвлэх боломжтой. Энэхүү тоглоом нь Англи хэл сурч буй суралцагчдад  зориулагдсан бөгөөд хичээл болон хичээлийн төлөвлөгөөнөөс хамаарч тоглоомоо ашиглах боломжтой.  Энэхүү тоглоомыг үг, зураг эсвэл үг, зурагыг хамтад нь хэрэглэж тоглоомоо бүтээх боломжтой.
5. Bingo:
Энэхүү булан нь англи хэлний багш нарт зориулсан бинго тоглоом бүтээх, бинго зурагтай тоглоом зэрэгийг хийх мөн тоглоомыг хэвлэх боломжтой.
Энэхүү тоглоомыг хичээл,  хичээлийн төлөвлөгөөнөөс хамаарч  суралцагдад зориулан хийнэ. Бинго тоглоомыг үгийн баялагаа нэмэгдүүлэхэд зориулж 3х3 болон 4х4 хэмжээтэйгээр хийж болно. Тогломыг үг болон зурагаар бүтээнэ.

No comments:

Post a Comment