Sunday, December 13, 2015

Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангид үгсийн санг заах аргазүйн зөвлөмж

Гадаад хэлийг сурахад юуны өм­нө үгийн нөөцтэй байх нь зайлш­гүй юм. Англи хэлний хичээлийг их дээд сургууль коллежид авиа зүй, хэл­зүй, үгсийн сан, яриа гэсэн ялга­вар­тайгаар заадаг нь ЕБС-ийн англи хэлний агуулгад тохирч байгааг судлан үзэж өөрийн бодол санаагаа гарган үндэслэл боловс­руу­­лалт хийлээ. Үгсийн санг заах зөвлөмж боловсруулахдаа урьд өмнө судлагдсан эрдэмтэн суд­лаач­дын судалгаа болон их дээд сур­гуульд заадаг үгсийн сангийн хи­чээлээс үндэслэсэн болно. Ий­мээс үгсийн санг заахдаа сургал­тын онол аргазүйн зарчим болох энгийнээс нарийнд гүехэнээс гүнз­гийд шилжүүлэх үндсэн зарчмыг баримтлан үгсийн санг хэлэлцүү­лэн хэлзүйн уялдаа холбоог аль болох оновчтой болгох шинээр эзэм­­шүү­лэх үгийн сангийн нэгж хэл­зүйн үзэгдлийн шүтэлцээ дав­тамжийг зохистой болгох, сэдвийг агуулгын хувьд суралцагч­дын танин мэдэхүйн хэрэгцээ сонир­холд нийцүүлэх зэрэг асууд­лыг анхаарах ёстой гэж үзэж байна.
Гүнзгийрүүлсэн сургалттай ан­гид үгсийн санг заахдаа тухайн ангийн сурах бичиг болон бусад нэ­мэлт ном материалыг судлан үзэх ба үг зүйн ангилал хийж сэдэвчил­сэн аргаар, ойролцоо, төрөл  үгээр  баяжуулан заах  нь тухайн сэдэв до­тор байгаа үгийг судалж олон давтамжтай болгон сурагчдын үгсийн сангийн нөөцийг баяжуулах  юм.
Үгийн санг баяжуулж байгаа үгийн утгыг зураг схем, үйл хөдлөл зэ­рэг ямар нэг аргаар аль болох төрөлх хэлээр хэлэхгүйгээр ойл­гуу­лах аргыг хайж олох хэрэгтэй. Гэхдээ хийсвэр ойлголтыг хэлж өгөхөөс аргагүй юм.
 Энэ тохиолдолд үгийг өмнөх мэд­дэг үгстэй холбох, ижил төстэй эсвэл эсрэг утгатай гэх зэрэг олон ар­гаар ойлгуулж болно. Шинэ үг буюу тэдгээрийн утгыг ойлгуулах, тогтоолгоход сургалтын шинэлэг ар­гуудыг хэрэглэвэл сургалтын үр дүн илүү үр нөлөөтэй болох юм.         Гадаад хэлний сургалтанд тог­лоомын аргыг хэрэглэх сэтгэлзүйн болон аргазүйн үндэсийн талаар олон эрдэмтэд өөрсдийн бүтээл­дээ тусгасан байдаг. Хичээлд тог­лоомын аргуудаас зөв сонгон ав­бал хичээлийг явуулахад хялбар болж, сэтгэлзүйн таатай орчинг бүрдүүлж, хичээл маш үр дүнтэй болж өгнө.
Тоглоомын аргыг сургалтандаа хэрэглэхдээ суралцагчдын насны онцлогоос хамааран түүнд зориу­лаг­дах хугацаа, хэлбэр өөр өөр байж болно.
Судалгаанаас үзэхэд:
  • Тоглоом нь сурагчдын хи­чээлд оролцох идэвхийг өрнүүлнэ.
  • Тоглоом нь багш, сурагчийн харьцааг бий болгоно.
  • Тоглоом сурагчдыг өөрий­гөө бусадтай харьцуулж дүгнэх боломжийг олгоно.
  • Тоглоом нь үнэлгээний шинэ үзүүлэлтийг бий болгоно.
  • Тоглоомын явцад сурагчдад чөлөөтэй сэтгэн бодох, бололцоог олгон айж ичих, шийтгэл хариуц­лага, муу дүн авах гэсэн сэтгэлийн шаналлыг арилгах болно.
Англи хэлний сургалтанд доорх тоглоомын аргыг хэрэглэж болох юм.
  • Гинжин тоглоом
  • Дүрд тоглох
  • Зоос олох
  • Уралдаант тоглоом
  • Үг үүсгэх тоглоом гэх мэт
Үгсийн сангийн хичээлийг заахдаа булангийн арга, хэсгийн арга, шооны арга, марофон бичлэ­гийн арга, эвлүүлгийн арга гэх мэт сургалтын шинэлэг аргуудыг сургалтандаа ашиглах нь сурал­цагс­дын сурах идэвхийг өрнүүлэх, сургалтынхаа үр дүнг дээшлүүлж болно гэж үзэж байгаа юм.

No comments:

Post a Comment