Thursday, December 24, 2015

Миний нутаг

 Энэ хүү сайхан шүлэгийг тэртээ 1955 онд Монгол улсад техникийн дээд боловсролыг үүсгэн байгуулагч соён гийгүүлэгч Г.Ренчиндорж багш анли хэл рүү орчуулжээ. Дашрамд өгүүлэхэд энэ орчуулгыг одоог хүртэл нэгч залруулга, засвар хийгээгүй байгаа нь гайхалтай. Г.Ренчиндорж багш тухайн үедээ байгаагүй англи хэлний мэдлэгтэй байжээ.
 Д.Нацагдарж 1906-1937                                                                / Г.Ренчиндорж 1925-1974/
MY NATURE LAND
High stately mountains Khentei, Khangai and Soyon,
Forests and thick-wooded ridges-the beauty of the North,
The Great Gobi desert-the spaces of Menen, Sharga and Nomin,
And the oceans of sand deserts that dominate the South;
            This, this is my native land,
            The lovely country – My Mongolia.
The crystal rivers of sacred Kherlen, Onon and Tuul,
Brooks, streams and springs that bring health to all my people,
The blue lakes of Khovsgol, Uvs and Buir-deep and wide,
Rivers and lakes where people and cattle quench their thirst;
This, this is my native land,
            The lovely country – My Mongolia.
The most beautiful rivers of Orkhon, Selenge and Khukhui,
Mountains and passes-the source of metals and stone,
Ancient structures and ruins of towns and fortresses,
Roads and highways running to distant countries;
This, this is my native land,
            The lovely country – My Mongolia.
The high crowns of snow capped mountains shining from atar,
The endless virgin landscape under the clear blue sky,
The noble summits seen standing in the distance,
And the unbounded fields where one’s soul at last finds peace;
This, this is my native land,
            The lovely country – My Mongolia.
The vast land of Khalkha among the deserts and highlands,
Land where we rode along and across from the green days of our youth,
Towering mountain chains where deer and wolf are hunted,
And the finest valleys where splendid horses run;
This, this is my native land,
            The lovely country – My Mongolia.
The land of pure grasses waving in the breeze,
The land of open steppes full of fantastic mirages,
Firm rocks and out-of-reach places where Good men used to meet,
And the ancient ovoos-the cairns to gods and ancestors;
This, this is my native land,
            The lovely country – My Mongolia.
Land of pasture heavy with grass thin and pure,
Country where all may ride and drive at will,
Country where people live freely in all seasons of the year,
And the land of fertile soil, the five grains that grow,
This, this is my native land,
            The lovely country – My Mongolia.
The finest mountains-the cradles where our ancestors lie,
Where we grew up and flourished,
The land where five kinds of animals wander in the plains,
And the land saturated with the soul generations of Mongols;
This, this is my native land,
            The lovely country – My Mongolia.
Land where all is covered with snow and ice in winter,
And the grasses twinkle like glass and crystal,
Land where all is a carpet of flowers in summer,
And full of songbirds from the distant lands of the South;
This, this is my native land,
            The lovely country – My Mongolia.
The rich land between the Altai and Khingan mountains,
The land where my father and mother lived and blessed for us in their passing,
The land peacefully growing under the golden Sun,
And sparkling forever under the silver Moon;
This, this is my native land,
            The lovely country – My Mongolia.
Land of my ancestors from the time of the Hun and Sung,
Glorious land where might of the Blue Mongols was felt,
Land that has fitted us since the morning of time,
And the land overspread by Red Banner of New Mongolia;
This, this is my native land,
            The lovely country – My Mongolia.
Homeland, known from birth and growing up, is land that we dearly love,
With every invader we turned back at the very gates,
Let us increase the might of our new-born people,
And on our merits build a newer world,
This, this is my native land,
            The lovely country – My Mongolia.

Англи хэлний хар ярианы хэллэг

1. Ping pong – Ширээний теннис 
Example: Do you know how to play ping pong? Чи ширээний теннис яаж тоглодгийг мэдэх үү?
2. Pitter patter – Бороон дуслын дуслах чимээ болон тог тог гэх чимээг америк ярианд ингэж хэлдэг. 
Example: I love the pitter-patter of the rain. Би бороон дуслуудын тог тог хийн дуслах чимээнд дуртай.
3. Spic-and Span – Гял цял юм шиг цэвэрхэн байлгах
Example: We have to get the house spic-and-span before my relatives come to visit.
Манай хамаатнуудыг ирэхээс өмнө бид гэр орноо гял цял болтол цэвэрлэх ёстой шүү.
4. Chit-chat – Ойр зуурын юм ярих, хэдэн үг солих
Example: Let`s go somewhere and chit-chat for a while. Нэг тийшээ явж хэдэн үг сольцгооё л доо.
5. Clip-clop – Морины явдлаас гарах чимээ
Example: Did you hear that clip-clop sound? There must be a horse nearby. Чи энэ тог тог гэх чимээг сонсож байна уу? Энэ хавьд ойрхон морь байх шиг байна.
6. Ding-dong- Хаалганы хонх дуугарах чимээ
Example: Did you hear that ding-dong sound? I think someone is at your front door.
Чи хаалганы хонх дуугарахыг сонсов уу? Хэн нэгэн хаалганы цаана байх шиг байна.
7. Fit as a fiddle ( to be) – Хүч чадлаар дүүрэн, эв эрүүл сав саруул, дахин төрсөн юм шиг
Example: I was sick yesterday but i`m fit as a fiddle. Би өчигдөр өвчтэй байсан ч өнөөдөр харин эв эрүүл байна.
8. Flip-flop- Эсрэгээрээ буюу байр нь солигдсон
Example: The answer to this mathematical problems isn`t 32. It`s 23. You flip-flopped the numbers. Наад бодлогын чинь хариу 32 биш 23. Чи тоонуудынх нь байрыг сольчихож.
9. Goochy-goo – Гижиг гижиг
Example: Your baby is so cute! Goochy-goo! Чиний хүүхэд үнэхээр хөөрхөн юм аа. Гижиг гижиг.
10. Go together- Үерхэх, хэн нэгэнтэй болзох
Example: When two people are dating they are going together. Хэрвээ 2 хүн болзож байгаа бол тэд үерхэж байгаа гэсэн үг.
11. Pop the question – Гэрлэх санал тавих, гэнэт пал хийтэл асуух
Example: I think Steve is finally going to pop the question tonight! Миний бодлоор Steve өнөө орой надад гэрлэх санал тавих байх.
12. Walk arm in arm – Гар гараасаа хөтлөлцөж алхах
Example: I think they`re best friends. They always walk arm in arm wherever they go. Миний бодлоор тэр 2 сайн найзууд байх. Тэд хаашаа ч явсан үргэлж хөтлөлцөж явах юм.
13. Cold feet – зүрх хүрэхгүй байх, зориг дутах
Example: I know you asked me to tell Matt he`s fired, but I just couldn`t. I got cold feet. Чи надаас Matt-д ажлаас халагдсан гэдгийг нь хэлэхийг гуйсныг би мэдэж байна. Гэвч би зориг дутаад хэлж чадсангүй.
14. Come clean- Шударга байх, ний нуугүй ярилцах
Example: Come clean with me! Did you borrow my car while I was out of town.
Надад шударгаар хэлчих. Чи миний машиныг хөдөө явсан хойгуур унасан уу?
15. Sleep a wink- Цурам хийлгүй хонох
Example: I didn`t sleep a wink last night. Би өнгөрсөн шөнө цурам хийлгүй хонолоо.
16. Sleep like a log- Үхсэн юм шиг нам унтах
Example: I slept like a log last night. Би өнгөрсөн шөнө үхсэн юм шиг нам унтлаа.
17. Spitting image of someone- Хэн нэгнийг өвчсөн юм шиг дуурайх, хэн нэгэнтэй усны дусал шиг адилхан байх
Example: She`s the spitting image of her mother. Тэр ээжтэйгээ усны дусал шиг адилхан юмаа.
18. Beat around the bush- Ямар нэгэн юмыг тойруулж ярих, бөөрөнхийлөх, булзааруулахыг хэлдэг.
Example: Just tell me what you want. Stop beating around the brush Зүгээр юу хүсээд байгаагаа хэл л дээ. Бөөрөнхийлж ярихаа болиоч.
19. Get someone- Хэн нэгний дургүйг хүргэх, эгдүүцэл төрүүлэх
Example: It really get me when people lie! Хүмүүс худлаа ярихад миний дургүй маш их хүрдэг.
20. Go in one ear and out the other- Нэг чихээр нь ороод нөгөө чихээр нь гарах
Example: I`ve told you three times to take off your shoes before you walk on the new carpet. I feel like everything I say to you goes in one ear and out the other.
Манай шинэ хивсэн дээгүүр алхахдаа гутлаа заавал тайлж бай гэж би чамд 3 удаа хэлсэн байхаа. Миний хэлсэн үг бүхэн нэг чихээр чинь ороод нөгөө чихээр чинь гарчих юмаа.
21. In the raw- Чармай нүцгэн, шав шалдан гэсэн утгыг Америкийн өдөр тутмын хар ярианд ингэж хэрэглэгддэг
Example: I guess hi didn`t know I was in the house. When I walked into the living room, he was just standing there in the raw.
Тэр намайг гэрт байсан гэж мэдээгүй байх. Би том өрөөнд гэнэт яваад ортол тэр шав шалдан зогсож байсан.
22. Make oneself at home- Гэртээ байгаа юм шиг байх, тухлах
Example: Welcome to my house! Please make yourself at home.
Манай гэрт тавтай морил. Гэртээ байгаа юм шиг л байгаарай.
23. Eyes are bigger than one`s stomach- Ямар нэгэн юманд сэтгэл ханахгүй байх, гэдэс нь цадсан ч сэтгэл нь цадахгүй байх гэсэн утгыг илэрхийлдэг
Example: Look at all that food you ordered! I think you eyes are bigger than your stomach. Чи наад захиалсан хоолнуудаа хар даа! Миний бүдлоор чиний гэдэс чинь цадсан ч сэтгэл чинь цадахгүй юм даа.
24. Unable to make heads or tails /out/ of someone or something- Ямар нэгэн юмны эсвэл хэн нэгний учрыг олж чадахгүй байх
Example: Something Mark is so nice and other times he`s so nasty. I just can`t make heads or tails him. Марк нэг бол учиргүй сайхан аашлаад л нэг бол муухай аашлаад л байх юм. Би түүний учрыг ерөөсөө олдоггүй юм.
25. Vanish into thin air- Усанд хаясан чулуу шиг алга болох
Example: I was speaking with an elderly woman and turned away for just a few seconds. When I turned back, she hed vanished into thin air.
Би нэг эмэгтэйтэй ярилцаж байгаад өөр тийшээ хэсэг зуур харчаад эргэтэл тэр эмэгтэй агаарт замхарчихсан юм шиг л алга болчихсон байсан.
26. Let someone have it- Хэн нэгэнд шангий нь хүртээх, хариуг нь барих
Example: If he insults me again, i`m going to let him have it!
Хэрвээ тэр намайг ахиад доромжилбол би түүнд шангий нь хүртээх болно.
27. Take something in stride- Ямар нэгэн юмыг юу ч болоогүй юм шиг хүлээж авах, тайван байх
Example: She didn`t seem too upset when her house burned down. She certainly took it in stride. Тэр эмэгтэй байшингаа шатахад нэг их сэтгэлээр унахгүй байх шиг санагдсан. Тэр бараг юу ч болоогүй юм шиг л тайван байсан.
28. Take something lying down- Ямар нэгэн юмыг зүгээр өнгөрөөх, тэвчих
Example: He just insulted you. Are you going to take that lying down?
Тэр сая чамайг доромжиллоо. Чи тэгээд энэ бүхнийг зүгээр л өнгөрөөх гэж байгаа юм уу?
29. Turn over a new leaf- Аливаа зүйлийг шинээр эхлэх, муу дадал зуршлаасаа салах
Example: i`m never going to be late again. Starting right now, i`m turning over a new leaf. Би дахиад хэзээ ч хоцрохгүй. Яг одооноос эхлээд би энэ байдлаа өөрчлөнө.
30. Get / all / worked up about something- Ямар нэгэн юманд бухимдах
Example: My mother got / all / worked up because I forgot to buy bread at the market. Би дэлгүүрээс талх авахаа мартсан болохоор ээж жаахан бухимдсан.
31. Out of the question- Ямар ч боломжгүй зүйлийг ингэж хэлдэг
Example: -Are you going to the party with us tonight, Mark?
-no, I`m afraid that going to the party is out of the question until i`ve finished my term paper. Марк, чи өнөө орой бидэнтэй цуг үдэшлэгт явах уу?
Үгүй уу, би бие даалтаа дуусгатал үдэшлэгт явна гэдэг бол миний хувьд ямар ч боломжгүй зүйл юм.
32. Have a hunch- Зөн совинтой
Example: -How did you do on your physics exam today?
-I don`t know but I studied hard, so I have a hunch that I did well.
Өнөөдрийн физикийн хичээлийн шалгалтыг чи хэр зэрэг өгсөн бэ?
Би мэдэхгүй байна гэхдээ би сайн сурдаг болохоор сайн хийсэн байх гэсэн зөн төрөөд байна.
33. Run into someone- Хэн нэгэнтэй тааралдах
Example: Hello, Dave. I didn`t think i`d run into you today. Сайн уу? Би чамтай өнөөдөр тааралдана гэж бодсонгүй шүү.
34. Drop by- Хальт дайраад гарах, ороод гарах
Example: Why didn`t you drop by my house for dinner tonight? Чи өнөө орой манайд ирж оройн хоол идэнгээ манайхаар ороод гарч яагаад болохгүй гэж.
35. Flash out of water- Уснаасаа гарсан загас шиг л эвгүй танил бус орчинд байна гэхийг ингэж илэрхийлдэг
Example: -Three of my girl friends from school are coming to our party, why don`t you join?
-Three girls! But i`ll feel like a fish out of water.
Манай сургуулийн 3 охин бидний үдэшлэгт ирцгээнэ, яагаад чи бидэнтэй хамт байж болохгүй гэж?
3 охион…. Гэхдээ би тэдний дунд их л ганцаардана даа.
36. Under the weather- Бие эвгүйрхэх, чилээрхэх
Example: You look pale today. Are you feeling under the weather. Чи их цонхигор харагдаж байна. Бие чинь эвгүйрхээд байгаа юм уу?
37. In hot water- Асуудалд орох, хүнд байдалд орох
Example: I just lost my key- Би түлхүүрээ хаячихсан юм шиг байна.
You`ll be in hot water- Чи ч хэцүүхэн л байдалд орох нь дээ.
38. About to- Яг тэгэх гэж байсан, хийхээр байсан зүйл
-Have you started studying for your math test?
-Not yet, I was just about to.
Чи математикийн шалгалтандаа бэлдээд эхэлчихсэн үү?
Хараахан үгүй, би яг хйиж эхлэх гэж байсан юм.
39. Cheer up- Урам зориг өгөх
-John was depressed, so I took him to a funny movie and he cheered up.
Жони их шаналсан байсан, тэгээд түүнтэй би кинонд явсны дараа тэр их сэргэсэн.
40. By no means- Тэгэлгүй яахав, ямарч асуудалгүй
-May I share this bench with you?- Би тантай энэ сандлыг хуваалцаж болох болов уу?
-By no means. You`re very welcome to sit here.- Бололгүй яахав, та энд сууж болно.
41. Every other- Өнжөөд нэг
-I don`t have a math every day. I have it every other day.
Би математикийн хичээлд өдөр бүр суудаггүй. Өнжөөд нэг суудаг.
42. Feel like- Тэгмээр санагдаад байна, ингэмээр санагдаад байна
-What do you want to do today?- Чи өнөөдөр юу хиймээр байна?
I feel like going to the beach.- Би нэг л наран шарлагын газар руу явмаар санагдаад байна.
43. Figure out- Учрыг нь олох
Dave, could you help me please, I can`t figure out how to put this bookshelf together. Надад туслаач, би энэ номын тавиуруудыг яаж тогтоохоо мэддэггүй.
44. Get the hang of- Ямар нэгэн зүйлтэй байнга зууралдах, учрыг нь олох
I`m getting the hang of English grammar.
Би англи хэлний дүрэмтэй нилээн зууралдаж байгаа.
45. Give a hand- Гар сунган туслах
Can you give me your hand, please?
Та надад туслаж болох уу?
46. Have a heart- Өрөвдөлдөө, тэгэх үү? Сэтгэл гаргалдаа
Please dad, have a heart, I want this snake at home.
Гуйж байна ааваа, би энэ могойг гэртээ тэжээмээр байна.
47. Keep in eye on- Нүд салгалгүй харах
Keer your eye on the children while I go to the store. Намайг дэлгүүр явах хооронд миний хүүхдүүдээс нүд битгий салгаарай.
48. Jump to conclusions- Шууд шийдвэр гаргах
The minute he looked at the test he knew he was jumping to conclutions because he had not studied for it. Тэр ерөөсөө шалгалтандаа бэлдээгүйн улмаас хэсэг зуур сорилыг харж байснаа шууд тааж эхэлсэн.
49. Ins and outs- Сайн мууг нь мэдэх
Dave is an excellent tour guide because he knows all the ins and outs of traveling.
Dave бол их сайн хөтөч, яагаад гэвэл тэр аялалын сайн муу зүйлийг бүгдийг нь мэднэ.
50. Iron out- Засаж залруулах
Don`t worry about your misunderstanding with the manager, I`ll get it all ironed out for you. Менежертэй үл ойлголцсон талаараа санаа зоволтгүй. Би бүгдийг нь чиний төлөө залруулчихлаа.
51. Piece of cake- Ядах юмгүй амархан, үдийн будаа
Can you play football?- Чи хөл бөмбөг тоглож чадах уу?
Sure, it`s a piece of cake- Тэгэлгүй яахав, ядах юмгүй амархан
52. Once in a blue moon- Маш ховорхон, бараг л тохиолддоггүй зүйл
I don`t like the ballet, I only go once in a blue moon.
Би баллет үзэх дургүй, бараг л үздэггүй дээ.
53. On the blink- Ямар нэгэн юм нь ажиллахгүй байх, эвдрэх
Why didn`t you take your car to school today?
Чи яагаад өнөөдөр машинаараа сургуульдаа ирээгүй юи бэ?
I couldn`t. it`s on the blink.
Би машинаар ирээгүй. Эвдэрсэн байсан.
54. Pick up the tab- Хэн нэгнийг даах, тооцоог нь хийх
Let me help you with the check- Наад тооцоог чинь би хийчихье.
No, since it`s your birthday I`ll pick up the tab.- Үгүй ээ, чиний төрсөн өдөр юм чинь би хийе.
55. Play by ear- Сэлгүүцэх, онцын зүйл төлөвлөөгүй байх
Do you have plans for the holiday weekend?- Амралтын өдрүүдээр чи ямар нэгэн юм төлөвлөсөн үү?
No, i`m going to play by ear.- Үгүй дээ, онцын юм төлөвлөөгүй.
56. On the right track- Зөв юм хийх, зөв шийдвэр гаргах
I may not have my problem solved, but at least I know i`m on the right track.
Би асуудлаа шийдвэрлэж чадахгүй байж болно. Гэхдээ энэ бүхний эцэст би зөв юм хийж байгаа.
57. Quite a few- Нилээн хэдэн удаа
Have you ever been in Tokyo?- Чи ер нь токиод байсан уу?
Yes, I`ve gone there quite a few times.- Тиймээ би тийшээ нилээн хэдэн удаа очиж байсан.
58. Right away- Нэн даруй
I gotta go to school right away, or I`ll be late.
Би яг одоо даруйхан сургуульдаа явах ёстой үгүй бол хоцрох нь.
59. Say that again- Тэгэлгүй яахав, яах ч аргагүй тийм
The weather is absolutety perfect today.- Цаг агаар ч үнэхээр сайхан байна шүү.
Yes, you can say that again- тэгэлгүй яахав дээ
60. Sleep on it- бодох хугацаа хэрэгтэй байна
I`ll sleep on it.- Би бодож байгаад хариулья.
61. Hit it off-
How was your blind date last night?
We hit it off right away.
62. Bite off more than one can chew- Өөрийн чадахаас илүү их зүйлийг ярих
I`m not biting of more than that I can chew- Би өөрийн чадах зүйлээс илүү юм ярихгүй.
63. Break the ice- Нүүр хагарах
We broke the ice already.- Бид аль хэдийнээ нүүр хагарчихсан
64. Few and far between- Маш ховорхон тохиолдох зүйл
It`s very few and far between.
65. Be tired of- Залхах үзэн ядах
I`m tired of working hard all day.
Би бүхий л өдөржингөө шаргуу ажиллахаас залхаж байна.
66. An old hand- Дадлага туршлагатай, хуучин бууны хугархай гэдэг шиг
I`m old handed person for hunting-Би ч ан агнахдаа их дадлага туршлагатай л даа.
67. As a matter of fact- Яг үнэнийг хэлэхэд, үнэндээ бол
As a matter of fact, I didn`t draw this picture.
Үнэндээ бол би энэ зургийг зураагүй л дээ.
68. Be on one`s own- Биеэ дааж амьдардаг
I live on my own.- Би өөрөө биеэ дааж амьдардаг
69. Get rid of- Тайлах, суллах, эвдлэх
Can you get rid of this one.- Чи энэ нэг юмыг салгаад өгөөч.
70. Friend in need is a friend indeed- зовох цагт нөхрийн чанар танигдана
Your best friend could really use your help.
Remember, a friend in need is a friend indeed.
Чиний сайн найз чинь чиний туслалцааг авч болох байсан.
Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг үгийг санаж байна уу?
71. A little knowledge is a dangerous thing- Аливаа зүйлийн талаар нимгэн мэдлэгтэй байх нь нэн тусгүй
Paul is going to try and fix his own car? He only read one chapter of his auto mechanics book! He`s about to prove that a little knowledge is a dangerous thing.
Паул машинаа өөрөө засах гэж байгаа юм уу? Тэр автомашины тухай номны дөнгөж 1-р бүлгийг уншсан ш дээ. Аливаа зүйлийн талаар нимгэн мэдлэгтэй байх нь нэн тусгүй гэдэг л болох нь дээ.
72. Penny saved is a penny earned- Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм
If I buy shoes at this store, it will cost less than if I bought them at the other store. I know I`ll only be saving a few cents, but a penny saved is a penny earned.
Хэрвээ би энэ дэлгүүрээс энэ гутлыг худалдаж авбал нөгөө дэлгүүрийн үнээс арай хямдаар авах юм байна. Дуслыг хураавал далай дуулсныг хураавал эрдэм.
73. A watched pot never boils- Бухын доодохыг харж үнэг турж үхнэ
I know you`re waiting for Mark`s telephone call, but you can`t just sit next to the telephone all day. You know what they say A watched pot never boils. Why don`t you go do something to keep yourself busy.
Би чамайг Maркийн утсаар ярихыг хүлээж байгааг мэдэж байна. Гэхдээ чи өдөржингөө утасны дэргэд сууж болохгүй. Чи нэг ийм үг мэднэ дээ. Ямар нэгэн зүйлийг хэтэрхий их хүлээвэл хэзээ ч биелдэггүй гэж. Яагаад чи өөрийгөө ямар нэгэн юм хийж завгүй байлгаж болохгүй гэж.
74. Absence makes the heart grow fonder
When your boyfriend comes back from his vacation, he`ll be even more in love with you. Remember, absence makes the heart grow fonder.
75. Beauty is only skin deep- Царайны сайхнаар цай сүлэхгүй
Jane may be beautiful, but she`s a terrible person. She sure does prove that beauty is only skin deep.
Jane магадгүй хөөрхөн байх л даа. Гэвч тэр их муухай хүн.
76. Birds of a feather flock together- нэг тэрэгний хоёр дугуй
Scott`s friends are all strange, but like they say, birds of a feather flock together.
Скотын найзууд нь их сонин ш дээ. Яг нэг тэрэгний ижилхэн дугуйнууд шиг.
77. Blood is a thicker than the water-Элэг дордойвч уруул дордойхгүй
Dave had a choice od moving to another city with his parents, or staying behind with his friends. Since blood os thicker than water, he decided to go with his family.
Dave эцэг эхтэйгээ өөр хотруу нүүх үү? Найзуудтайгаа үлдэх үү? Гэдэг дээр сонголт хийх хэрэгтэй боллоо. Элэг дордойвч уруул дордойхгүй гэгчээр тэр эцэг эхтэйгээ хамт нүүхээр шийдлээ.
78. Crime doesn`t pay- Олон хавар нэгэндээ
Jane stole a thousands dollars from work and now she`s going to jail. It`s the third time she`s done that to an employer. When will she iearn that crime doesn`t pay?
Jane ажлаасаа 1000 доллар хулгайлаад одоо шоронд орох гэж байна. Энэ нь түүний 3 дахь удаагийнх нь. Олон хавар нэгэндээ гэж.
79. Don`t count your chickens before they hatch-Их санасан газар 9 шөнө хоосон хонох. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий.
My job interview went so well today that i`m going to quit my current job. No, wait! Don’t count your chickens before they hatch.
Миний ажлын ярилцлага маш сайн болсон өнөөдөр. Тийм болохоор би одоогийн ажлаасаа гарах гэж байгаа. Үгүй, хүлээж бай. Их санасан газар 9 шөнө хоосон хонох гэгч болвоо.
80. Don`t look a gift horse in the mouth- Бэлгийн мориний шүдийг нь үздэггүй
I wanted a red bicycle for my birthday. This one is green! Don`t look a gift horse in the mouth. You could have received nothing.
Би төрсөн өдрөөрөө улаан өнгөтэй унадаг дугуй авна гэж хэлсэн биз дээ. Энэ чинь ногоон юм байна ш дээ.
81. Early to bed, early to rise makes a man healthy, wealthy, and wise- Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоно
You`re going to bed already? It`s only eight o`clock! You know what they say. Early to bed, early to rise makes a man healthy, and wise.
Чи аль хэдийн орондоо орсон байгаа юм уу? Дөнгөж 8 цаг болж байна ш дээ.
Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоно.
82. Easy come, easy go- зовж байж олоогүй зүйл хоол болдоггүй
I won a thousand dollars today playing roulette. Then I lost it all on a horse race. Oh well, easy come, easy go.
Өнөөдөр би рулет тоглоод 1000 доллар хожсон. Харин дараа нь би бүгдийг нь морин уралдааны бооцоонд тавиад алдчихсан. Зовж байж олоогүй зүйл хоол болдоггүй гэж.
83. Every gray cloud has a silver lining- Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй
Remember how upset you were last week because you didn`t get the job you wanted? Now today, you were offered a job that pays twice as much! Every gray cloud has a silver lining.
Чи санаж байнуу? Өнгөрсөн долоо хоногт чи хүсэж байсан ажилдаа орж чадаагүйн улмаас их сэтгэлээр унаж байсныг. Харин өнөөдөр чамд тэрнээс 2 дахин илүү цалинтай ажлыг санал болгож байна. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй.
84. Every dog has its/his day- Аз хүү байвал ёоз хүүгээр цохино
I just won a thousand dollars! I guess it`s true when they say that every dog has its/his day.
Би өнөөдөр 1000 доллар хожлоо. Аз хүү байвал ёоз хүүгээр цохино.
85. Familiarity breeds contempt- Хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унан байж мэднэ.
We were such a good friends until we started living together. I guess it`s true when they say that familiarity breeds contempt.
Би хоёр жил хамт амьдрах хүртлээ маш сайн найзууд байсан. Хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унан байж мэднэ гэдэг үг үнэн бололтой.
86. Finders-keepers, losers-weepers- Хаясан хүний хальс,олсон хүний олз
Hey! You have my pen! I dropped it here by accident!
It`s mine now. Finders-keepers, losers weepers.
Хөөе, чамд миний үзэг байна. Би энд санамсаргүй унагачихсан юм.
Одоо минийх болсон. Хаясан хүний хальс, олсон хүний олз.
87. Haste makes waste- Яарвал даарна
I know you want to leave early, but take your time with these calculations. Remember, Haste makes waste.
Би чамайг эрт явахыг хүсч байгааг мэдэж байна. Гэхдээ энэ тооцооны хуудсаа ахиад нэг харвал яасан юм бэ? Яарвал даарна гэдэг үгийг санаж байна уу?
88. Honesty is the best policy- Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ
You`d better confess the truth to your mother. Honesty is the best policy.
Чи ээждээ бүх үнэнийг нуулгүй хэлсэн дээр дээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ.
89. If at first you don`t succeed, try, try again- Эхлээд чи амжилтанд хүрэхгүй байсан ч хамаагүй дахин дахин амжилтанд хүрэхийн төлөө зүтгэх хэрэгтэй
What do you mean you`re ready to give up! If at first you don`t succeed, try, try again.
Чиний одоо бууж өглөө гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Эхлээд чи амжилтанд хүрэхгүй байсан ч хамаагүй дахин дахин хүрэхийн төлөө зүтгэх хэрэгтэй.
90. Money is the root of all evil- Мөнгө улаан, нүд цагаан
A lot of people will do anything for money even if it hurts others. I think it`s true when people say that money is the root of all evil.
Маш олон хүмүүс мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй хэдийгээр тэр нь бусдыг өвтгөж байсан ч. Мөнгө улаан, нүд цагаан.
91. One good turn deserves another- аяганы хариу өдөртөө
I really appreciate you helping me move yesterday. Since one good turn deserves another, i`d like to give you these free airplane tickets to Europe.
Чамайг надад өчигдөр тусалсан явдалд маш их баярлалаа. Аяганы хариу өдөртөө байдаг болохоор би чамд европ руу нисэх энэ онгоцны тийзийг өгөх гэсэн юм.
92. Practice what you preach- Ам ажил 2 зөрөх
You always tell me how terrible it is for people to lie, but today you lied me! Why don`t practice what you preach!
Хүмүүс худлаа ярих нь их муухай гэж чи надад дандаа хэлдэг. Харин чи надад өнөөдөр худлаа ярилаа. Ам ажил 2 чинь зөрөх юм даа.
93. Seeing is believing- Нүд үнэн, чих худал
I didn`t believe you were an acrobat but seeing is believing!
Би чамайг акробат эргэсэн гэхэд итгэхгүй байна. Гэхдээ нүд үнэн чих худал.
94. The early bird gets the worm- Насны багад эрдэм сур
I like to get to work before anyone else. The early bird gets the worm.
Би ажилдаа хүн бүхнээс түрүүлж ирэх дуртай.
95. The more the merrier- Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр
Why don`t you join us our picnic today. The more, the merrier.
Яагаад чи бидэнтэй гадаа хооллож болохгүй гэж. Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр.
96. There are plenty of other fish in the sea- ганц тэрнээр дутсан биш, өөр зөндөө олон сонголт байгаа гэсэн утгыг гаргаж байгаа.
He`s always mean to you. Why don`t you go find someone else? There are plenty of other fish in the sea.
Тэр үргэлж чамд өөдгүй загнах юм. яагаад чи өөр хэн нэгнийг хайж болохгүй гэж? өөр зөндөө олон сонголт байгаа ш дээ.
97. There`s more than one way to skin a cat- Аливаа асуудлыг шийвэрлэх маш олон арга байдаг
If you can`t resolve your problem the first time, try another way. Remember, there`s more than one way to skin a cat.
Чи эхлээд өөрийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол арай өөр арга замаар оролдоод үз. Аливаа асуудлыг шийдвэрлэх маш олон арга байдаг.
98. We`ll cross that bridge when we come to it- Нохой хамартаа хүрэхээр усч
I`m so nervous about my singing audition. What`ll do if they ask me to sing something I don`t know?
Би сонсголоороо дуулна гэхээс нэг л айгаад байна. Хэрвээ тэд миний мэдэхгүй дууг дуулуулвал би яана? Зүгээр дээ, нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр чи дажгүй дуулчихна.
99. Where there`s a will, there`s a way- Үнэхээр их хүсч байвал түүнд хүрэх арга зам байж л таараа
How will I ever get enought money to go to Hawai for the summer?
Where there`s a will, there`s a way.
Би зун Хавай явахад хүрэх хангалттай мөнгийг хаанаас олох вэ?
Үнэхээр их хүсч байвал чи олох л байх.
100. You can`t teach an old dog new tricks- Хөгшин азарга жороо сурахгүй
I`m seventy years old and i`m never going to be able to learn to use a computer. I`m afraid you can`t teach an old dog new tricks.
Би одоо 70 настай. Би хэзээ ч компьютер ашиглаж сурахгүй байхаа. Ёстой нөгөө хөгшин азарга жороо сурахгүй гэдэг шиг.

УХААРАЛ ХАЙРЛАХ АНГЛИ ХЭЛ

Story 1(story of the year)
   
    A son and his father were walking on the mountains. Suddenly, his son falls, hurts himself and screams: "Aaahhh!!!" To his surprise, he hears the voice repeating, somewhere in the mountain: "AAAhhhhhh!!!" Curious, he yells: "Who are you?" He receives the answer: "Who are you?" And then he screams to the mountain: "I admire you!" The voice answers:"I admire you!" Angered at the response, he screams: "Coward!" He receives the answer: "Coward!" He looks to his father and asks: "What's going on?" 
  The father smiles and says: "My son, pay attention." Again the man screams: "You are a champion!" The voice answers: "You are a champion!" The boy is surprised, but does not understand. Then the father explains: "People call this 'echo', but really this is 'life'. It gives you back everything you say or do. 
   Our life is simply a reflection of our actions. If you want more love in the world, create more love in your heart. If you want more competence in your team, improve your competence. 
  This relationship applies to everything, in all aspect of life; Life will give you back everything you have given to it." Your life is not a coincidence. It's a reflection of you!"
 
Ууланд тохиосон явдал ( оны шилдэг өгүүллэг )
   Аав хүү хоёр ууланд аялж байв. Гэнэт хүү нь унаж гэмтэн "Аааааааа" хэмээн орилов. Гайхалтай нь тэрээр түүний хоолойг уулын хаа нэгтээ "Ааааааа" хэмээн даган орилохыг сонсож гэнэ. Сониуч зандаа хөтлөгдөн тэрээр "Чи хэн бэ?" хэмээн хашгираад мөн л "Чи хэн бэ?" гэж хариу хашгирахыг сонсож гэнэ. "Би өөрийг чинь биширч байна" хэмээн орилоход нөгөө хоолой "Би чамайг биширч байна" гэх нь тэр. Тэрхүү хариултад уур нь хүрсэн хүү "Өөдгүй аймхай" хэмээн хашгирахад "Өөдгүй аймхай" гээд л хашгирах юм гэнэ. Аав нь инээмсэглэн, "Хүү минь намайг анхааралтай харж бай даа" гээд "Чи бол аварга" гэж хашгирахад нөгөө хоолой нь мөн л "Чи бол аварга" хэмээн хариу хашгирав. Хүү гайхаж байсан ч учрыг нь ойлгохгүй байв. 
   Тэгэхэд аав нь түүнд "Хүмүүс үүнийг 'цуурай' гэдэг юм, гэхдээ үнэндээ бол энэ бол амьдрал. Энэ чиний хэлсэн хийсний хариуг л өгдөг. Бидний амьдрал бол бидний үйлдлийн тусгал юм шүү дээ. Дэлхий дээр илүү их хайрыг хүсч байвал зүрх сэтгэлдээ илүү их хайрыг бий болго. Багтаа илүү их өрсөлдөөнийг хүсч байгаа бол өрсөлдөх чадвараа сайжруул. Энэ л харилцаа шүтэлцээ амьдралын бүхий л хэсэгт үйлчилдэг юм. Амьдрал чамд чи түүнд юу өгснийг л хариу барьдаг. 
   Чиний амьдрал бол давхцал дуурайлт биш, чиний амьдрал бол чиний өөрийн чинь тусгал, хийсэн зүйлийн чинь үр юм шүү." хэмээн тайлбарлажээ.


Monday, December 14, 2015

should have хэллэгийг ямар нэгэн болох ёстой үйл явдал болоогүй өнгөрсөнд харамсах буюу шүүмжлэлтэй хандахад хэрэглэнэ.
You should have taken your umbrella. Then you wouldn't have got /gotten/ wet.
Та нарны хаалтаа аваад явсансан бол норохгүй байх байлаа.
/American English gotten, British English got/.
I should have given up smoking years ago, Mary.
Мари минь, тамхиа би хэдэн жилийн өмнө  хаях хэрэгтэй байжээ.

Why did you come here? I should have known that you would be there. It didn't need both of us.
Чи юунд энд ирэв ээ? Чамайг энд ирнэ гэдгийг мэдсэнсэн бол  бид хоёул хоёулаа энд байх шаардлага алга байлаа.
I should have helped my sister.
Би дүүдээ туслах ёстой байсан юм.
Анхаарах зүйл:  should have, shouldn't have, must have + past participle цагийг араасаа авч явдаг
shouldn't  have хэллэг нь болоод өнгөрсөн явдалд харамсах буюу дургүйцсэнээ илэрхийлэхэд хэрэглэгддэг.
I shouldn't have shouted at you. I apologize.
Чам руу хашгирах хэрэггүй байлаа. Намайг уучлаарай
We shouldn't have left him alone.
Бид түүнийг ганцааранг нь орхих  хэрэггүй байсан юм.

You shouldn't have gone too far like this.
Ингэх хэрэггүй байсан юм. Чи хэтрүүлчихжээ.
Үгчилвэл: чи хэрэггүй байх  явчихсан дэндүү хол шиг энэ.

I shouldn't have told you about him.
Би чамд түүний тухай ярих хэрэггүй байжээ.
must have  хэллэгийг өнгөрсөн үйл явдалд дүгнэлт хийхэд хэрэглэдэг.

Ben should have arrived by now. He must have missed the bus.
Бен өдийд ирчихсэн байх ёстой. Тэр автобуснаасаа хоцорсон нь гарцаагүй.
It must have rained overnight.
Шөнөжингөө бороо оржээ.
That must have been the right restaurant. There are no other restaurants on this street.
Тэр л бидний очих ёстой ресторан байх ёстой. Энэ гудамжинд түүнээс өөр юм алга.
He must have read this book.
Тэр энэ номыг уншсан байж таараа.
must have  хэллэг нь мөн зайлшгүй шаардлагыг илэрхийлдэг.
You must have a permit to enter the park.
Парк руу орохдоо та зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
Can
Хэрэглээ1 :
Can-ийг бид ямар нэгэн юмны чадамж, боломжтой зүйлд , мөн хэн нэгний ямар нэг юмыг хийж чадах чадамжийг илэрхийлэхэд хэрэглэдэг.

Жишээ:
We can see the lake from our bedroom window.
Бид унтлагныхаа өрөөний цонхоор нуурыг харж чаддаг.
I haven’t got a pen. You can use mine.
Надад үзэг байхгүй. Чи минийхийг хэрэглэж болно.
Can you speak any foreign languages?
Чи ямар нэг гадаад хэлээр ярьж чаддаг уу ?
Хэрэглээ2:
Эргэлзээ , гайхшралыг илэрхийлдэг.
It can’t be true.
Энэ үнэн гэж үү.
They can’t know about us.
Тэд бидний тухай мэднэ гэж үү.
If you don’t give him money, he can’t feel hurt.
Хэрэв чи түүнд мөнгө өгөхгүй байвал , тэр гомдохгүй байлгүйдээ.
The trip can’t have been canceled.
Аялал хойшлогдоогүй байлгүй дээ.
She hasn’t contacted me. She can’t have got my message.
Тэр миний мессэжийг аваагүй байлгүй дээ.
Tom walked into a wall. He can’t have been looking where he was going.
Тэр хаана явж байгаагаа хараагүй байлгүй дээ.
Хэрэглээ3:
Юм хийхийг хориглох үед

You can’t do that. Чи үүнийг хийж болохгүй.
He can’t have known it. Тэр үүнийг мэдэх хэрэггүй байсан юм.
Хэрэглээ4:
Can ба Indefinite Infinitive passive нийлэмж нь монгол хэлний тэгэж/ингэж болно гэсэн утгатай.

Жишээ:
Our work can be done at once. Манай ажил даруй хийгдэх боломжтой.
Хэрэглээ5:
Can ба perfect infinitive тэй цуг хэрэглэх үед , үйл хөдлөлийг үнэхээр хүлээн зөвшөөрөөгүй байгаагаа илэрхийлэн үгүйсгэх ба асуух өгүүлбэрт хэрэглэдэг.
They cannot have done it. Тэд үүнийг хийсэн баймааргүй юм.
She cannot have said it. Тэр ингэж хэлмээргүй юм.
Can she have said it? Тэр ингэж хэллээ гэж үү ?

Sunday, December 13, 2015

Proverb


A drop in the bucket.
Далайд дусал нэмэр; дуслыг хураавал далай болно, дуулсныг хураавал эрдэмтэй болно.
үгчилбэл: хувинд нэг дусал.

A bad beginning makes a bad end.
Эх нь булингартай бол адаг нь булингартай
үгчилбэл: муу эхлэл нь муу төгсгөлд хүргэдэг.

A bird may be known by its songs.
Тураг шувууг дэвэлтээр нь, туурайт хөлгийг явдлаар нь
үгчилбэл: шувууг дуугаар нь таньж болно.

A fair face may hide a foul heart.
Могойн эрээн гадна хүний эрээн дотроо,гаднаа гяланцаг дотроо паланцаг
үгчилбэл: сайхан зүс царайны цаана муухай зүрх нуугдаж мэднэ.

A friend in need is a friend indeed.

Ядрах цагт нөхрийн чанар танигдана.

A honey tongue, a heart of gall.
Ам нь бал, ачир нь хал; хэлэн дээр чихэр, шилэн дээр хутга
үгчилбэл: бурман хэлтэй цөсөн зүрхтэй.

A lazy sheep thinks its wool heavy.
Залхуу хүн завагтаа махандаа хүрч чадахгүй
үгчилбэл: залхуу хоньд үс ноос нь хүнд.

A man can die but once.
Нэг үхэхээс хоёр үхэхгүй
үгчилбэл: хүн нэг л удаа үхнэ.

A wolf in sheep’s clothing.
Бурхан дүртэй буг
үгчилбэл: хонины арьс нөмөрсөн чоно.

A word spoken is past recalling.
Ам алдвал барьж болохгүй, агт алдвал барьж болно
үгчилбэл: хэлсэн үгийг буцааж болдоггүй.

An evil chance seldom comes alone.
Нэг бүдэрвэл долоо бүдрэнэ
үгчилбэл: зовлон ганцаараа ирэх нь ховор.

All are good lasses but where come the bad wives?

Алаагүй байхад үнэг сайхан, аваагүй байхад авгай сайхан
үгчилбэл: бүх бүсгүйчүүл сайхан байхад хаанаас муу эхнэр гарч ирдэг вэ?

All sugar and honey
сайн хүний дүр үзүүлэгч
үгчилбэл: бүхэлдээ чихэр, бал бурам.

Ass in a lion's skin
Сүрнээс цаашгүй, хоосон сүр
үгчилбэл: арслангийн арьс нөмөрсөн илжиг.

Better be born lucky than rich.
Царайтай төрснөөс заяатай төрсөн нь дээр
үгчилбэл: хөрөнгөтэй төрснөөс заяатай төрсөн нь дээр.

Better be the head of a dog than the tail of a lion.
Барын сүүл болохоор батганын толгой бол
үгчилбэл: арслангийн сүүл байснаас нохойн толгой байсан дээр.

Bird in the hand is worth two in the bush.
Better an egg today than a hen tomorrow.
Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр
үгчилбэл бутанд байгаа хоёр шувуунаас гарт байгаа нэг нь дээр, маргаашийн тахианаас өнөөдрийн өндөг дээр.

Business before pleasure
Цагийн юм цагтаа
үгчилвэл: эхлээд ажлаа хий дараа нь зугаац.

Dog does not eat dog
Хар хардаа харшилдаггүй
үгчилвэл: нохой нохойгоо иддэггүй.

Envy shoots at others and wounds herself
Муу санаа биеэ отно
үгчилвэл: атаархал нь бусад руу чиглэдэг ч өөрийг нь шархлуулдаг.

Fish begins to stink at the head
эх нь булингартай бол адаг нь булингартай
үгчилвэл: загас толгойноосоо өмхийрдөг

Learn wisdom by the follies of others
Бусдын алдаан дээр сур
үгчилвэл: бусдын тэнэг алдаанаас суралц

Long absent, soon forgotten
хамар даваад л мартчихна
үгчилвэл: удаан хугацаагаар алга болвол хурдан мартагдана.

Since Adam was a boy.
Эрт урьдын цагт Сүмбэр уулыг дов байхад Сүн далайг шалбааг байхад
үгчилбэл: Адамыг хүүхэд байх цагаас.

That's where the shoe pinches!
Юмны эзэн сумны занги энд байжээ
үгчилвэл: гутал яг энд лбариад байж.

The cobbler's wife is the worst shod

Усчны морь усгүй
үгчилбэл: гуталчны эхнэр хамгийн муу гуталтай.

The dogs bark, but the caravan goes on
Нохойн хуцал хүнд хамаагүй, хүний хэлэх хүнд хамаагүй
үгчилвэл: нохой хуцавч жин цаашаа явна.

The leopard cannot change its spots
Сурсан юмыг сураар боож болохгүй
үгчилвэл: ирвэс толбоо өөрчилж чадахгүй.

The moon does not heed the barking of dogs.
Оготны дуу тэнгэрт хүрэхгүй; амандаа орсныг ярьж л байг
үгчилвэл: нохой хуцахыг сар анхаарахгүй.

The more haste, the less speed
Бушуу тулай борвиндоо баастай, яарвал даарна
үгчилбэл: яарах тутам хурд нь саарна

The scalded dog fears cold water
Сүүнд халсан хүн тараг үлээж уудаг
үгчилвэл: түлэгдсэн нохой хүйтэн уснаас ч айдаг.

To build a fire under oneself.
Өөртөө зовлон хураах
үгчилбэл: өөрийнхөө дор гал тавих.

To be born with a silver spoon in one's mouth
заяа сайтай хүн
үгчилбэл: амандаа мөнгөн халбагтай төрөх

To come out dry
Биендээ хир халдаахгүй өнгөрөөх
үгчилбэл: (уснаас) хуурай гарч ирэх.

To come out with clean hands

Гэмгүй үлдэх
үгчилбэл: ямар нэгэн юмнаас цэвэрхэн гартай гарч ирэх.

To flog a dead horse
Хийх юмаа олж ядах
үгчилбэл: үхсэн морийг ташуурдах

To kill two birds with one stone.
Нэг сумаар хоёр туулай буудах
үгчилбэл: нэг чулуугаар хоёр шувуу алах.

You can take a horse to the water but you cannot make him drink

Хүчгүйд дургүй
үгчилбэл: морийг ус руу авчирч болох авч хүчээр ус уулгаж дийлэхгүй.